Йонгинд өрөмдлөгийн машин унаж, орон сууц мөргөсөн ноцтой осол гарлаа

70.8 тонн жинтэй, 44 метр урттай өрөмдлөгийн машин гэнэт унаж, ойролцоох 15 давхар орон сууцны барилгыг мөргөжээ. Ослын улмаас: Барилгын гадна хана, тагтны цонх хагарч эвдэрсэн Дроноор газар дээрх нөхцөл байдлыг хянаж байна 3 кран дайчлагдан сэргээн босгох ажиллагаа 5-7 цаг үргэлжилнэ 60 өрхийн 150 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн 2 иргэн цочролд орж эмнэлэгт […]
И Жэ Мён, Дональд Трамп нар анхны утасны яриагаа хийж, эв нэгдлийг эхлүүллээ

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Баасан гарагт анхны утсаар ярьж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх эхлэлээ тавилаа Ли ерөнхийлөгч энэ долоо хоногт албан ёсоор тангараг өргөсөн ба өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёлын богино хугацааны цэргийн хуулиар огцорсны дараах сонгуулиар сонгогдсон юм. Ярилцлагын гол сэдвүүд: Солонгос–Америкийн эвсэлд тулгамдаж буй […]
“Lee goods” дахин трэнд үүсгэлээ!

Ерөнхийлөгч И Жэ Мён AirPods зүүсэн нь “моод” болж байна! Солонгосын төрийн тэргүүн өдөр тутамдаа утасгүй чихэвч зүүсэн анхны ерөнхийлөгч болж, түүний чихэвч яг ямар загвар вэ гэдгийг сошиалд “ухаж” эхэлжээ. Таамаглаж буйгаар тэрбээр Apple-ийн AirPods Pro 2 хэрэглэж байгаа гэнэ. Энэхүү чихэвч нь: Дуу чимээ тусгаарлалтаар тэргүүнд Сонсголын аппаратын зөвшөөрөлтэй iPhone-той “үзэсгэлэнтэй зохицол”-той Өмнө […]
Ерөнхийлөгч И Жэ Мён: “Анхааруулж болох байсан ослуудад хатуу хариуцлага тооцно”

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр болсон Олон нийтийн аюулгүй байдлын зөвлөгөөн дээр үг хэлэхдээ, анхаарал болгоомжгүйгээс үүдэн гарч болох байсан ослуудад хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв. “Цаашид урьдчилан таамаглаж болох байсан осол, хэрэг гарвал хатуу хариу арга хэмжээ авна” хэмээн тэрбээр онцолсон байна. Тэрээр дараах ослуудыг дурдлаа: Севол хөлөг онгоцны осол (2014) Итэвон дахь […]
ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ЭХНИЙ КАБИНЕТЫН ХУРАЛДААНДАА ДАРААХ УРИАЛГА ГАРГАЛАА

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр анхны сайд нарын хурлаа удирдан явуулж, ард түмний төлөө тууштай ажиллахыг бүх гишүүддээ уриаллаа. “Бид бүгд ард түмний даалгаврыг гүйцэтгэж байгаа төрийн төлөөлөгчид. Олон зүйл эвгүй санагдаж байж магадгүй ч, та бүхэн албан тушаалд байгаа л бол нийтэд төвлөрч, хамгийн сайнаараа ажиллах үүрэгтэй” гэж Ерөнхийлөгч И Жэ Мён […]
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэн Монголд хууль бусаар орогнож байсныг илрүүлжээ!

2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон бөгөөд Солонгосын талд онц их хэмжээний мөнгө залилсан эдийн засгийн гэмт хэрэгт буруутгагдаж, “Улаан булант”-аар эрэн сурвалжлагдаж байжээ. Одоогоор зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Шүүхийн захирамжаар саатуулсан бөгөөд Монгол Улсаас албадан гаргах ажиллагаа явагдаж байна.
И Жэ Мён – Шударга бусын эсрэг тэмцэж, ялалтын оргилд хүрсэн эргэн ирэлт

2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар И Жэ Мён “ялагдашгүй тэмцэгч” гэдгээ дахин харууллаа. 2022 онд ганцхан 0.73%-ийн зөрүүтэйгээр ялагдаж байсан тэрээр: • Парламентын гишүүн болж • Ардчилсан намыг 2 удаа удирдаж • Баривчлах тогтоол, хүзүүнд нь чиглэсэн хутганы дайралтыг давж • Сонгуулийн хууль зөрчсөн хэргээр шийтгүүлсэн ч нэр дэвших эрхээ хамгаалж чадсан юм. 2024 […]
Өмнөд Солонгост нөхөр нь гэр бүлээ автомашинтай нь далайд живүүлж, гурван хүний аминд хүрчээ

Өмнөд Солонгосын Жиндо боомт орчимд автомашин далайд живж, нэг гэр бүлийн гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллага 49 настай эрэгтэй Жи-г гэр бүлийнхээ амийг санаатайгаар бүрэлгэсэн хэрэгт шалган мөрдөж эхэлсэн байна. Тэрээр эхнэр (49 настай) болон ахлах ангийн хоёр хүүгийн хамт сууж явсан машинтайгаа шөнө 01:12 цагийн үед далай руу санаатайгаар жолоо […]
Солонгосын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өнөөдөр эхэллээ

Өмнөд Солонгост өнөөдөр (6-р сарын 3) Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Энэ нь хуучин Ерөнхийлөгч Юн Сүг Ёлын гэнэтийн цэргийн хуулиар захиргааг авах оролдлого, түүний улмаас импичментэд орж огцорсны дараа болж буй түүхэн сонгууль юм. Сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн дараах гурван хүний хооронд өрнөж байна: И Жэ Мён (Ардчилсан нам – […]
Ирэх Ерөнхийлөгч тодрох нь: И Жэ Мён 50%-д дөхөж, Ким Мүн Су 39%, И Жүн Сок 10%-ийн дэмжлэгтэй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эцсийн таамаг дүнгээс харахад: И Жэ Мён (Ардчилсан нам): 48.5 ~ 50.1% Ким Мүн Су (Ард түмний хүч нам): 39.1 ~ 39.7% И Жүн Сок (Шинэ Шинэчлэлийн нам): 9.3 ~ 10.3% Энэ нь “Хангьорэ” сонин, санал асуулгын мэргэшсэн байгууллага STI-ийн хамтран гаргасан мета-анализ бөгөөд өнгөрсөн оны 12-р сарын 4-нөөс 2025 оны […]