ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ЭХНИЙ КАБИНЕТЫН ХУРАЛДААНДАА ДАРААХ УРИАЛГА ГАРГАЛАА

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр анхны сайд нарын хурлаа удирдан явуулж, ард түмний төлөө тууштай ажиллахыг бүх гишүүддээ уриаллаа.
🗣️ “Бид бүгд ард түмний даалгаврыг гүйцэтгэж байгаа төрийн төлөөлөгчид. Олон зүйл эвгүй санагдаж байж магадгүй ч, та бүхэн албан тушаалд байгаа л бол нийтэд төвлөрч, хамгийн сайнаараа ажиллах үүрэгтэй” гэж Ерөнхийлөгч И Жэ Мён онцлов.
⚖️ Уг хуралд өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёлын танхимын гишүүд болох:
Боловсролын сайд, Шадар сайд Ли Жү Хо
Гадаад хэргийн сайд Чо Тэ Юл
Шинжлэх ухааны дэд сайд Ю Сан Им зэрэг хүмүүс оролцсон байна.
🧑‍💼 Харин ЕрөнхийлөгчЕрөнхийлөгч И Жэ Мёны талаас Тамгын газрын дарга Канг Хүн Шик, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лак нар оролцжээ.
⚠️ Ерөнхийлөгч И Жэ Мён улс орны тогтворгүй байдлыг хурдан хэвэнд нь оруулах, ард иргэдийн амьдралыг аль болох богино хугацаанд сайжруулах зорилготой байгаагаа илэрхийлэв.
✒️ Тэрээр томилогдсон өдрөө, 6-р сарын 4-нд, Юн Ерөнхийлөгчийн танхимын огцрох өргөдлийг хүлээж аваагүй бөгөөд зөвхөн Хууль зүйн сайд Пак Сон Жэг чөлөөлсөн нь төрийн залгамж чанарыг хадгалах бодлого гэж тайлбарлагдаж байна.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй