Өмнөд Солонгост нөхөр нь гэр бүлээ автомашинтай нь далайд живүүлж, гурван хүний аминд хүрчээ

Өмнөд Солонгосын Жиндо боомт орчимд автомашин далайд живж, нэг гэр бүлийн гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллага 49 настай эрэгтэй Жи-г гэр бүлийнхээ амийг санаатайгаар бүрэлгэсэн хэрэгт шалган мөрдөж эхэлсэн байна.
👨‍👩‍👦‍👦 Тэрээр эхнэр (49 настай) болон ахлах ангийн хоёр хүүгийн хамт сууж явсан машинтайгаа шөнө 01:12 цагийн үед далай руу санаатайгаар жолоо барьж орсон гэж сэжиглэж байна. Жи өөрөө амьд гарсан ч бусдыг аврах ямар ч оролдлого хийгээгүйг цагдаа нар мэдээлжээ.
🚔 Машин усанд бүрэн живсэн байсан ба 3 цогцсыг Даваа гарагийн орой, Жиндо боомтоос 30 метрийн зайд, машины доторхоос олжээ.
📍 Жи-г ослын дараа Гуанжү хотод яаралтай саатуулан шалгаж байгаа бөгөөд аллага эсвэл амиа хорлоход хүргэсэн гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн шалгаж байна.
😢 Энэ хэрэг олон нийтийн дунд гүн эмгэнэл, уур бухимдал төрүүлж байгаа бөгөөд нийгмийн сэтгэл зүйд томоохон нөлөө үзүүлж магадгүй.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй