Ирэх Ерөнхийлөгч тодрох нь: И Жэ Мён 50%-д дөхөж, Ким Мүн Су 39%, И Жүн Сок 10%-ийн дэмжлэгтэй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эцсийн таамаг дүнгээс харахад:
🇰🇷 И Жэ Мён (Ардчилсан нам): 48.5 ~ 50.1%
🇰🇷 Ким Мүн Су (Ард түмний хүч нам): 39.1 ~ 39.7%
🇰🇷 И Жүн Сок (Шинэ Шинэчлэлийн нам): 9.3 ~ 10.3%
Энэ нь “Хангьорэ” сонин, санал асуулгын мэргэшсэн байгууллага STI-ийн хамтран гаргасан мета-анализ бөгөөд өнгөрсөн оны 12-р сарын 4-нөөс 2025 оны 5-р сарын 29 хүртэл хийсэн 221 ширхэг санал асуулгын дүн, түүнчлэн сонгогчдын бүлгийн тоо, нас, бүс нутгийн санал өгөх идэвх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан тооцсон төсөөлөл юм.
📌 Хамгийн онцлох зүйлс:
И Жэ Мён болон Ким Мүн Су нарын зөрүү өмнөх долоо хоногоос өссөн байна.
Өмнө нь: Зөрүү 8.4 пункт
Одоо: Зөрүү 8.8 ~ 11 пункт
Энэ нь хоёр нэр дэвшигчийн нас, бүс нутгийн ялгаатай дэмжлэг ба санал өгөх идэвхийн өөрчлөлтөөс шалтгаалсан гэж үзжээ.
🗳️ Санал хураалтын жинхэнэ өдөр: 6-р сарын 4 (Мягмар гариг)
🗳️ Урьдчилсан санал хураалт: 5-р сарын 29-нд эхэлсэн бөгөөд нэр дэвшигчид бүгд оролцсон.
📉 Судалгааны хязгаарлалт:
Энэ таамагт И Жүн Сок-ийн эмэгтэйчүүдийг доромжилсон үг, Юү Ши Мин-ий Ким Мүн Су-гийн эхнэрийг дооглосон асуудлууд тусгагдаагүй. Эдгээр нь санал асуулга явуулах хуулийн хугацаа дууссаны дараа гарсан тул тооцоогүй болно.
👨‍🏫 Судалгаанд зөвлөхөөр оролцсон профессор Пак Мин Гю (Кореа их сургууль):
“Бид нас, бүс нутгийн дэмжлэг, санал өгөлтийн идэвхи зэрэгт суурилсан хоёр өөр загвар ашигласан бөгөөд зөвхөн Сонгуулийн хорооны хүлээн зөвшөөрсөн санал асуулгын мэдээлэл дээр үндэслэн дүн гаргасан тул энэ нь обьектив, найдвартай үр дүн гэж үзэж болно” гэжээ.
📊 Хангьорэ-STI 21 дэх Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын таамаг дүн
📰 Эх сурвалж: Хангьорэ сонин | Сэтгүүлч 장나래
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй