Ерөнхийлөгч И Жэ Мён: “Анхааруулж болох байсан ослуудад хатуу хариуцлага тооцно”

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр болсон Олон нийтийн аюулгүй байдлын зөвлөгөөн дээр үг хэлэхдээ, анхаарал болгоомжгүйгээс үүдэн гарч болох байсан ослуудад хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв.
💬 “Цаашид урьдчилан таамаглаж болох байсан осол, хэрэг гарвал хатуу хариу арга хэмжээ авна” хэмээн тэрбээр онцолсон байна.
☑️ Тэрээр дараах ослуудыг дурдлаа:
🛳️ Севол хөлөг онгоцны осол (2014)
⚫ Итэвон дахь олон нийтийн шахцалдаан (2022)
— эдгээр нь багахан анхаарал тавьсан бол урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж үзжээ.
👥 Зөвлөгөөнд Инчоны захирагч Ю Жон Бок, бусад орон нутгийн удирдлага, Засгийн газрын бодлого зохицуулах сайд Банг Ги Сүн болон аюулгүй байдлын салбарын орлогч сайд нар оролцсон байна.
📉 Мөн Ерөнхийлөгч И Жэ Мён:
Гэмт хэрэг, зам тээврийн осол зэрэг нь урьдчилан сэргийлэх боломжтойг онцолсон
💔 Өндөр түвшинд байгаа өөрийгөө егүүтгэх тохиолдлын тоог бууруулах арга замыг эрэлхийлэхийг үүрэг болгожээ.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй