Сөүл метронд тавьсан галаас болж 330 сая гаруй вонын хохирол учруулжээ

Өчигдөр (Бямба гараг) Сөүл хотын метроны галт тэрэгний нэгэн тасалгаанд зориуд гал тавьсны улмаас 330 сая воны (217,000 ам.долларын) хохирол учирсан талаар галын албанаас мэдээллээ. Гал нь нэг тасалгааг бүрэн сүйтгэж, хоёр тасалгаанд утааны хохирол учруулсан байна. Seoul Metro нь сэжигтэн этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр шүүхэд хандахаар зэхэж буй бөгөөд одоогоор тухайн этгээд цагдаагийн хяналтад […]
Солонгост гадаадын иргэдийн эзэмшдэг орон сууц 100,000-ыг давлаа

2024 оны эцсийн байдлаар гадаадын иргэд 100,216 орон сууц эзэмшиж буйг Солонгосын Газрын яам мэдээллээ. Энэ нь улсын нийт орон сууцны 0.52%-ийг эзэлж байна. Хятадууд 56.2% буюу 56,301 сууц Америкчууд 22% буюу 22,031 сууц Канадчууд 6.3% буюу 6,315 сууц Хамгийн их орон сууц эзэмшдэг бүсүүд: Кёнги аймаг – 39.1% Сөүл – 23.7% Инчон – 10% […]
Солонгосын тэнгисийн цэргийн онгоц осолдож, 4 алба хаагч амиа алдав

2025.05.29 өдрийн 13:49 цагийн орчимд Похан хотын ойролцоох ууланд тэнгисийн цэргийн P-3CK загварын эргүүлийн онгоц сургуулилтын үеэр осолдож, 4 алба хаагч бүгд амиа алдсан болохыг Батлан хамгаалах яам мэдээллээ. Уг онгоц нь Жэжү аралд байрладаг ч сургуулилт хийхээр Поханд ирсэн байсан бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Амиа алдсан алба хаагчдын нэрсийг хараахан зарлаагүй. Ирдийн […]
Кимхэ олон улсын нисэх буудал дээр Америк иргэний ачаанаас сум илэрчээ

Өмнөд Солонгосын Кимхэ олон улсын нисэх онгоцны буудал дээр Америкийн иргэний тээшнээс амьд сум (ашиглагдаагүй, галт зэвсэгт ашиглагдах боломжтой сум) илэрсэн тухай албаныхан лхагва гарагт мэдээлэв. Тус иргэн нь 50 орчим насны эрэгтэй бөгөөд тухайн үед Инчеон руу дамжин АНУ-ыг зорих нислэгт суухаар бэлдэж байсан аж. Цагдаагийн газрын мэдээлснээр, тухайн сум нь 14:15 цагийн орчимд […]
БНСУ: Түүхэндээ хамгийн их хэмжээтэй, 1.7 тонн кокаин хураан авч, 4 сэжигтнийг прокурорт шилжүүлэв

Өмнөд Солонгосын Гаалийн албанаас мэдэгдсэнээр, тус улс түүхэндээ хамгийн их хэмжээтэй буюу 1.7 тонн кокаиныг хураан авч, хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогдуулан дөрвөн сэжигтнийг прокурорт шилжүүлжээ. Хураагдсан уг кокаины хэмжээ нь ойролцоогоор 57 сая тунтай тэнцэх бөгөөд 4 дүгээр сарын 2-нд Зүүн эргийн Каннын боомтод орж ирсэн 32,000 тоннын даацтай ачааны хөлгөөс илэрсэн байна. […]