Кимхэ олон улсын нисэх буудал дээр Америк иргэний ачаанаас сум илэрчээ

📌 Өмнөд Солонгосын Кимхэ олон улсын нисэх онгоцны буудал дээр Америкийн иргэний тээшнээс амьд сум (ашиглагдаагүй, галт зэвсэгт ашиглагдах боломжтой сум) илэрсэн тухай албаныхан лхагва гарагт мэдээлэв.
Тус иргэн нь 50 орчим насны эрэгтэй бөгөөд тухайн үед Инчеон руу дамжин АНУ-ыг зорих нислэгт суухаар бэлдэж байсан аж.
👮‍♂️ Цагдаагийн газрын мэдээлснээр, тухайн сум нь 14:15 цагийн орчимд түүний тээшинд шалгалт хийх үеэр илэрсэн байна.
📌 Тэрбээр байцаалтын явцад сум өөрийнх нь эзэмшлийнх болохыг хүлээн зөвшөөрсөн ч ачаандаа байгааг мэдэлгүй явсан хэмээн мэдүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг санаатай бус, тохиолдлын шинжтэй гэж үзэн, Солонгосоос гарахыг нь зөвшөөрчээ.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй