Солонгост шинээр докторын зэрэг хамгаалсан 3 хүн тутмын 1 нь ажилгүй байна

Өмнөд Солонгост залуучуудын ажилгүйдэл зөвхөн их, дээд сургууль төгсөгчдөд бус, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн дунд ч нэмэгдэж байгааг шинэ судалгаа харуулжээ.

📊 2025 онд докторын зэрэг хамгаалсан 10,498 хүний:
▪️ 27.7% нь төгсөөд 6 сар өнгөрсөн ч ажил олдоогүй,
▪️ 5.6% нь ажил хайгаагүй буюу эдийн засгийн идэвхгүй байжээ.

📌 Ингэснээр нийтдээ 33.3% буюу 3 хүн тутмын 1 нь ажилгүй эсвэл ажил хайхгүй байгаа нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

👨‍🎓 Залуу докторуудын нөхцөл байдал бүр хүнд байна.
▪️ 30-аас доош насныхны 51.1%
▪️ 30–34 насныхны 44.2% нь ажилгүй эсвэл эдийн засгийн идэвхгүй байгаа аж.

🤖 Судлаачдын үзэж буйгаар:
▪️ Хиймэл оюун ухаан (AI) анхан шатны ажлын байрыг орлож эхэлсэн,
▪️ Ажил олгогчид туршлагатай ажилтан илүү сонгох болсон,
▪️ Оюутны тоо буурснаар их, дээд сургуулиуд багш, судлаачийн орон тоогоо цөөрүүлж байгаа нь гол шалтгаан болжээ.

💰 Харин орлогын хувьд ч мэргэжлүүдийн ялгаа их байна.
Бизнес, хууль, эрүүл мэнд, мэдээллийн технологийн чиглэлээр доктор хамгаалсан хүмүүс өндөр цалинтай ажиллах боломж илүү байдаг бол урлаг, хүмүүнлэгийн салбарын докторууд хамгийн бага орлоготой байгаа ажээ.

Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй