Өмнөд Солонгосын Засгийн газар хиймэл оюун ухаан (AI), хагас дамжуулагч, дата төвүүдийг хөгжүүлэх 3 том “мега төсөл” хэрэгжүүлэхээ зарлалаа.
💰 Төслийн хүрээнд улс даяар нийт 1 квадриллион воноос (ойролцоогоор 730 тэрбум ам.доллар) давсан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
📌 Гол ажлууд:
▪️ Хонам бүсэд хоёр дахь том хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн бүс байгуулна.
▪️ Чүнчон бүсийг дэвшилтэт чип савлагааны төв болгон хөгжүүлнэ.
▪️ Улс даяар хиймэл оюун ухааны дата төвүүдийг өргөжүүлнэ.
▪️ AI робот болон физик хиймэл оюун ухааны салбарыг стратегийн түвшинд хөгжүүлнэ.
🏢 Samsung болон SK Group ч мөн асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна.
👤 Ерөнхийлөгч И Жэ Мён “Хиймэл оюун ухааны өрсөлдөөн бол цаг хугацааны уралдаан. Солонгос энэ боломжийг алдах ёсгүй” хэмээн онцолжээ.
🎯 Энэхүү төслийн зорилго нь зөвхөн Сөүл орчмыг бус, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж, Солонгосыг дэлхийн AI болон хагас дамжуулагчийн тэргүүлэх орон болгоход чиглэж байна.