И Жэ Мён, Дональд Трамп нар анхны утасны яриагаа хийж, эв нэгдлийг эхлүүллээ

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Баасан гарагт анхны утсаар ярьж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх эхлэлээ тавилаа 📞
🏛 Ли ерөнхийлөгч энэ долоо хоногт албан ёсоор тангараг өргөсөн ба өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёлын богино хугацааны цэргийн хуулиар огцорсны дараах сонгуулиар сонгогдсон юм.
📌 Ярилцлагын гол сэдвүүд:
Солонгос–Америкийн эвсэлд тулгамдаж буй сорилтууд (гадаад худалдаа, аюулгүй байдал, Хойд Солонгос ба Хятадтай харилцаа)
💬 АНУ-тай худалдааны тохиролцоонд хүрэх шаардлага (Трампын 90 хоногийн тарифын хөнгөлөлт 7-р сарын 8-нд дуусна)
🛡 Батлан хамгаалах зардлын асуудал, АНУ-ын цэргийн зардлын “нөхөн төлбөр”
🇰🇵 Хойд Солонгостой хийх дипломат яриа хэлэлцээрийг сэргээх боломж
Хятадтай харилцах бодлого — И Жэ Мёны “прагматик” гадаад бодлогын хүрээнд Бээжингийн эсрэг туйлширсан хандлагаас зайлсхийх зорилго нь Вашингтонд ажиглалтад орсон.
🔜 Хоёр ерөнхийлөгч тун удахгүй Канадын G7 эсвэл Голландын NATO-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзах магадлалтай.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй