Сөүл метронд тавьсан галаас болж 330 сая гаруй вонын хохирол учруулжээ

Өчигдөр (Бямба гараг) Сөүл хотын метроны галт тэрэгний нэгэн тасалгаанд зориуд гал тавьсны улмаас 💸 330 сая воны (217,000 ам.долларын) хохирол учирсан талаар галын албанаас мэдээллээ.
🚇 Гал нь нэг тасалгааг бүрэн сүйтгэж, хоёр тасалгаанд утааны хохирол учруулсан байна.
🧑‍⚖️ Seoul Metro нь сэжигтэн этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр шүүхэд хандахаар зэхэж буй бөгөөд одоогоор тухайн этгээд цагдаагийн хяналтад байна.
📹 Мөн уг үйл явдлын үеэр галт тэргэнд суурилуулсан хяналтын камерын бичлэг шууд хянах төвд дамжуулагдаагүй шалтгааныг шалгаж эхэлжээ.
👥 Утаанд хордсон 23 хүнийг эмнэлэгт хүргэсэн бол 🩹 хөнгөн гэмтэлтэй 129 хүнд түргэн тусламж үзүүлсэн байна.
🕵️‍♂️ Цагдаа нар өнөөдөр багтан сэжигтний баривчлах зөвшөөрөл авах хүсэлтээ прокурорт хүргүүлэхээр төлөвлөжээ.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй