МИАТ ТӨХК ирэх аравдугаар сарын 26-наас Баянхонгор чиглэлд нислэг үйлдэнэ

“МИАТ” ТӨХК-ийн орон нутгийн нислэгийн шинэ чиглэл нээгдлээ. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэхээр болсон байна. Оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй. Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой.
“Тусгаар тогтнолын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Монголын сүүлчийн хаан Богд хааны оточ” И Тэ Жүн эмчийн дурсгалын ордны нээлтийн ёслол

Тусгаар тогтнолын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Монголын сүүлчийн хаан Богд хааны оточ бөгөөд Солонгос, Монгол хоёр улсын найрамдалт харилцааны билэг тэмдэг болсон И Тэ Жүн эмчийн дурсгалын ордны нээлтийн ёслолын арга хэмжээг 9 сарын 4-ний өдөр үдээс хойш Улаанбаатар хотноо Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ, Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол […]
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив. БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэнд Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн […]