Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдаж, дохион өгсөн тул МИАТ-ээс хүлцэл өчжээ

МИАТ-ийн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдаж, дохион өгсөн тул МИАТ-ээс зорчигч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчжээ. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн /2025.08.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэг Токиогоос хөөрсний дараа агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдсан дохио өгсөн байна. Тиймээс аюулгүй ажиллагааны шаардлагаар нислэг аюулгүй өндөрт орж, буухад зөвшөөрөгдсөн жинд тохируулан түлшээ багасган, Улаанбаатарын цагаар […]