Өмнөд Солонгосын хувийн компаниудад эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү нэмэгджээ

📊 Өмнөд Солонгосын Хүйсийн тэгш байдлын болон гэр бүлийн яамны мэдээлснээр 2024 онд хувийн компанид ажиллагсдын дундаж цалин эрэгтэйчүүдэд 97.8 сая воныг (~70,000 ам.доллар), эмэгтэйчүүдэд 67.7 сая воныг эзэлжээ.
👉 Ингэснээр цалингийн зөрүү 30.7% болж, өмнөх оноос 4.4 пунктээр өссөн байна.
Эрэгтэйчүүдийн цалин 0.8%-иар буурсан бол
Эмэгтэйчүүдийн цалин 6.7%-иар илүү огцом буурчээ.
🏭 Салбаруудаар нь авч үзвэл:
Бөөний болон жижиглэн худалдаа: 44.1% зөрүү
Барилга: 41.6%
Мэдээлэл, харилцаа холбоо: 34.6%
Харин урлаг, спорт, амралт: 15.8% зөрүүтэй байна.
👩‍💼 Түүнчлэн эрэгтэй ажилчдын дундаж ажилласан хугацаа 11.8 жил, эмэгтэйчүүдийнх 9.4 жил буюу 20.9%-ийн зөрүү гарсан байна.
🟢 Харин төрийн өмчит байгууллагад энэ зөрүү харьцангуй багасаж, 2023 оны 22.7%-иас 2024 онд 20% болж буурсан байна.
📌 Засгийн газар компанийн цалинг хүйсээр нь ил тод зарлах тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй