БНСУ-ын Үндэсний Ассамблей шинэ хууль баталж сургалтын зориулалттай эсвэл яаралтай үед зөвшөөрөлтэйгөөр ашиглах тохиолдолд л гар утас хэрэглэхийг зөвшөөрнө.
Санал хураалтад оролцсон 163 гишүүний 115 нь дэмжиж, 31 нь эсэргүүцэж, 17 нь түдгэлзжээ.
Боловсролын яамны үзэж буйгаар энэ өөрчлөлт нь сурагчдын сурах эрх, багш нарын заах боломжийг хамгаалах зорилготой.