Энэ нь Пёнтэг дэх Камп Хамфрис (гадаадад байрлах хамгийн том АНУ-ын армийн бааз)-ын талаар хэлсэн үг.
Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд 1966 онд байгуулсан SOFA (Status of Forces Agreement)-д зааснаар:
Солонгос улс АНУ-ын цэргийн хүчнүүдэд газрыг “grant” буюу түр ашиглуулах эрх олгодог.
Энэ нь түрээс биш, өмчлөл шилжүүлсэн хэрэг ч биш.
Хэрэгцээ дууссаны дараа газар буцаан Солонгост өгнө.
Цэргийн шинжээч Пак Вон Гон: Трампын “ownership” гэсэн яриа нь үнэн хэрэгтээ улс төрийн шахалт. Өмнөд Солонгосыг АНУ-ын цэргийн зардлыг илүү их хуваалцах шахалт гэж үзэж байна. Газрыг АНУ-д өмчлүүлэх нь цэрэг стратегийн хувьд ч АНУ-д ашиггүй, “стратегийн уян хатан байдлыг” хязгаарлана.
Трампын хэлсэн шиг АНУ Өмнөд Солонгос дахь баазын газрыг өмчлөх боломжгүй. Энэ нь хууль, улс төрийн хувьд боломжгүй бөгөөд зөвхөн хамтран хамгаалалтын зардлын талаархи шахалтын нэг хэлбэр юм.