Есдүгээр сараас эхлэн Өмнөд Солонгосын анхны жолоочгүй (self-driving) автобусыг туршиж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.

📌 Есдүгээр сараас эхлэн Өмнөд Солонгосын анхны жолоочгүй (self-driving) автобусыг туршиж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.
Хоёр ширхэг, 11 хүний суудалтай автобус Чонгёчон мөрний дагуу 4.8 км урт дугуй маршрутаар явна. (Гванхвамун метроны 5-р шугамын Чонгё талбайгаас → Гванжан зах хүртэл).
Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 хооронд. (Амралтын өдөр, баярын өдөр явуулахгүй).
Эхний үед үнэгүй, цаашдаа нийтийн автобусны адил төлбөртэй болно.
Автобусанд жолоочийн суудал, хүрд байхгүй, U хэлбэрийн суудал, том дэлгэц, тэргэнцрийн өргөгчтэй. Аюулгүйн ажилтан суух ч жолоодохгүй.
Одоогоор туршилтын аюулгүй байдлын шалгалт явагдаж байна.
Сөүл хотын захиргаа энэ төслийг нийтийн тээврийн ирээдүйг үзүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийг дэмжих алхам гэж тодорхойлжээ.
Ирээдүйд шөнийн цагийн үйлчилгээ болон урт маршрут нэмэхээр төлөвлөсөн.
👉 Энэ намраас Сөүл хотын зочид, оршин суугчид Чонгёчон мөрний дагуу үнэгүй жолоочгүй автобусанд суух боломжтой болох нь.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй