Хиймэл оюун ухаан (AI) 30 үндэсний инновацийн төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

🇰🇷 Өмнөд Солонгос хиймэл оюун ухаан (AI) ба технологийг эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болгон зарлаж, 30 үндэсний инновацийн төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
📌 Зорилго:
AI-г өргөнөөр нэвтрүүлснээр ажиллах хүчний бүтээмжийг 3.2%-аар нэмэгдүүлж, ДНБ-ийг 12.6%-иар өсгөх боломжтой гэж тооцоолжээ.
Насжилт, дэлхийн өрсөлдөх чадвар бууралт зэргээс шалтгаалж саарч буй эдийн засгийг сэргээх зорилготой.
🧠 15 AI төсөл
Хүманоид робот – ложистик, үйлдвэрлэлд
Автономит автомашин ба хөлөг онгоц
AI гэр ахуйн төхөөрөмжүүд
Гал унтраах ба хөдөө аж ахуйн дрон
Ухаалаг үйлдвэрүүд – робот + процессийн оновчлол
AI чип ба дата төвүүд, үндэсний AI тооцооллын төв
Нийгмийн салбар: халамжийн систем, татварын автомат бүртгэл, хуурамч мэдээлэл илрүүлэх, эмийн зөвшөөрлийг AI-аар түргэсгэх
Сургалт: бага ангиас докторын түвшин хүртэл AI сургалтын хөтөлбөр
🔬 15 гүн технологи ба эрчим хүчний төсөл
SiC цахилгаан хагас дамжуулагч (цахилгаан машин, дата төвд чухал)
LNG хадгалах дотоод технологи (усанд хөвөх хөлөг онгоцонд)
Супер дамжуулагч (MRI, цөмийн нэгдэл, квант компьютер)
Графен (цахилгаан зай, мэдрэгч, хөргөлтийн систем)
Тусгай ган (усан онгоц, машин, сэргээгдэх эрчим хүч)
Ногоон эрчим хүч: шинэ үеийн нарны зайн хураагуур, далайн салхин станц, устөрөгч, жижиг модуль реактор
AI ухаалаг хөдөө аж ахуй, загасчлал
10 см нарийвчлалтай хиймэл дагуулууд (уур амьсгал, гамшгийн хяналт)
💰 Санхүүжилт
100 их наяд вонын (74 тэрбум ам.доллар) “Үндэсний өсөлтийн сан” байгуулна.
Тэтгэврийн сан, төрийн эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нэгтгэн:
Хямд хүүтэй зээл
Шууд хөрөнгө оруулалт
“Өсөлтийн ногдол ашгийг” иргэдтэй хуваалцах
Төслүүдийг салбар хоорондын ажлын хэсгүүд удирдан, төр дэмжих, компаниуд хэрэгжүүлэх зарчмаар урагшлуулах юм байна.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй