Skip to content
info@mkor.mn
010-4181-7096
976-9665-0493
Facebook
Youtube
Эхлэл
Mэдээ, мэдээлэл
Холбогдох
Эхлэл
Mэдээ, мэдээлэл
Холбогдох
“Сүүлчийн боломж” гэж үзсэн мянга мянган хүн Чонвадэг үзэхээр иржээ.
June 9, 2025
“Чонвадэ” (청와대) гэдэг нь Солонгосын Ерөнхийлөгчийн хуучин ордон, төрийн дээд удирдлагын төв байжээ. Монгол хэл рүү орчуулбал “Хөх ордон” гэсэн утгатай.
Чонвадэгийн тухай товчхон:
Сөүл хотын Жонгно дүүрэгт байрладаг
Хансан уулын бэлд, үзэсгэлэнт байгалийн дунд оршдог
1948-2022 он хүртэл БНСУ-ын бүх Ерөнхийлөгчийн албан ёсны ордон байв
Ногоон дээвэртэй, уламжлалт Солонгос архитектуртай тул “Хөх ордон” буюу “Чонвадэ” гэж нэрлэдэг
Сүүлийн өөрчлөлт: 2022 онд Ерөнхийлөгч Юн Сог Ёл шинэ Ерөнхийлөгч болонгуутаа Чонвадэг орхиж, Ёнсан дүүргийн Батлан хамгаалах яамны барилгад ажлаа хийж эхэлсэн.
Энэ үед Чонвадэг олон нийтэд музей, аялал жуулчлалын зорилгоор нээсэн.
Ерөнхийлөгч И Жэ Мён Чонвадэ рүү дахин нүүх тухай мэдэгдэл хийсний дараа, “сүүлчийн боломж” гэж үзсэн мянга мянган хүн Чонвадэг үзэхээр иржээ.
“Амьдралын минь сүүлчийн боломж байх гэж бодоод л ирлээ” хэмээн Гуанжү хотоос ирсэн 62 настай эмэгтэй хэлжээ.
Нар 29°C хүрч халсан ч хүмүүс хүүхдүүд, өндөр настнуудтайгаа дугаарлан зогссоор…
Чонвадэгийн зочлогсдын тоо:
2024.12 сар: 90,000
2025.05 сар (Ерөнхийлөгчийн огцроосны дараа):
420,000+
7-р сар хүртэл бүх амралтын өдрийн урьдчилсан захиалга дүүрчээ.
65-аас дээш насныхан, гадаадын иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөрт 2000 хүнийг оруулж байна.
Хуваалцах
Жиргэх
Нүүр хуудас руу очих
Нүүр хуудас руу очих
Search
"MKOR FAMILY" -д нэгдээрэй