Сөүлийн захиргаа олон улсын оюутнуудад зориулсан “30 Days in Seoul” хөтөлбөрийн бүртгэлийг эхлүүллээ.
📚 Энэхүү 30 хоногийн хөтөлбөр нь Солонгост ажилд орж, тогтвор суурьшилтай амьдрахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.
📌 Хөтөлбөрөөр:
▪️ Ажилд орох гэрээ хэрхэн байгуулах
▪️ Байр түрээслэх арга
▪️ CV болон өөрийгөө танилцуулах бичиг (Self-introduction) бэлтгэх
▪️ Ажлын ярилцлагад бэлдэх
▪️ Ажлын байранд хэрэглэдэг солонгос хэл сурах
▪️ Солонгос компанид ажиллаж буй гадаад иргэдтэй уулзаж туршлага солилцох
▪️ Соёлын төрөл бүрийн арга хэмжээнд оролцох боломжтой.
📅 Хөтөлбөр:
2026 оны 7-р сарын 13-наас 8-р сарын 28 хүртэл үргэлжилнэ.
👥 Хэн хамрагдах вэ?
Сөүл хотын их, дээд сургууль болон магистрын хөтөлбөрт суралцаж буй олон улсын оюутнууд, мөн Сөүлд байрлах сургуулийг сүүлийн 2 жилийн хугацаанд төгссөн гадаад иргэд.
🎁 Хөтөлбөрийг амжилттай төгссөн оролцогчид:
✅ Сөүл хотын захирагчийн нэрэмжит сертификат
✅ Солонгосын Нийгэмд дасан зохицох хөтөлбөр (KIIP)-ийн 4 цаг хүртэлх кредит авах боломжтой.
📝 Бүртгэл зөвхөн 100 хүнийг сонгон шалгаруулах бөгөөд дараагийн шатанд тэнцсэн оролцогчид 1 минутын өөрийгөө танилцуулах видео илгээх шаардлагатай ажээ.
