Сөүлийн Гадаад иргэдийн төв Солонгост амьдарч буй гадаадын иргэдэд зориулан зуны халууныг давах уламжлалт хоол болох “Дак Ханмари” (бүтэн тахианы шөл) хийх сонирхолтой сургалт зохион байгуулахаар болжээ.
🌞 Солонгост хамгийн халуун өдрүүд эхлэхийн өмнө самгетан, дак ханмари, шарсан могой загас зэрэг тэжээллэг хоол идэж биеийнхээ тамирыг сэргээдэг уламжлалтай.
👨🍳 Сургалтаар оролцогчид:
▪️ Дак Ханмари хийх аргыг сурах
▪️ Солонгосын зуны уламжлалт хоолны соёлтой танилцах боломжтой.
📅 Хэзээ?
2026 оны 7-р сарын 10
⏰ 14:00–15:30
📍 Хаана?
Сөүлийн Жунно дүүргийн Hansik Culture Space E:eum
👥 Хэн хамрагдах вэ?
Сөүл хотод амьдардаг насанд хүрсэн гадаадын иргэд
⚠️ Оролцогчийн тоо ердөө 24 тул түрүүлж бүртгүүлсэн хүмүүс хамрагдах боломжтой.
🥔 Хоолонд бүтэн тахиа, төмс, сармис, ногоон сонгино, сонгино зэрэг орц ашиглах бөгөөд хүнсний харшилтай хүмүүс бүртгүүлэхээсээ өмнө зохион байгуулагчтай холбогдохыг зөвлөжээ.