Сөүл хотын Гандун дүүргийн Гадаад иргэдийн төв гадаадын иргэдийг “Seoul Itda Supporters” сайн дурын хөтөлбөрт бүртгэж эхэлжээ.
📍 Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс Сөүлийн аялал жуулчлалын газруудаар зочилж, өөрийн эх хэлээрээ танилцуулга, мэдээлэл, контент бэлтгэн олон нийтэд хүргэх юм.
🗓 Үйл ажиллагаа:
2026 оны 7-р сараас 11-р сар хүртэл
✅ Хамрагдах шаардлага:
▪️ Гадаад улсын иргэн байх
▪️ Солонгос хэлээр чөлөөтэй харилцдаг байх
▪️ Сошиал сүлжээг идэвхтэй ашигладаг байх
▪️ Сөүл хот болон Солонгосын соёлыг бусдад танилцуулах сонирхолтой байх
🎁 Оролцогчдод:
▪️ Үйл ажиллагааны зардлын дэмжлэг
▪️ Сайн дурын ажлын цагийн албан ёсны сертификат
▪️ Олон улсын найз нөхөдтэй болох, сүлжээ тэлэх боломж
📝 Бүртгэл:
📅 2026 оны 7-р сарын 10 хүртэл
Хэрэв та Солонгост амьдардаг, контент хийх дуртай бол энэ боломжийг ашиглаарай. 😊