Өмнөд Солонгост ажил хийхгүйгээр гэртээ хүүхэд асарч, гэрийн ажлаа хариуцдаг эрчүүдийн тоо урьд өмнөхөөсөө хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
📊 2026 оны эхний улирлын байдлаар:
👨 274 мянган эрэгтэй хүүхэд асрах эсвэл гэрийн ажил хийхийн тулд хөдөлмөрийн зах зээлээс түр гарчээ.
📈 Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.6%-иар өссөн үзүүлэлт бөгөөд ийм төрлийн статистик бүртгэж эхэлсэн 2004 оноос хойших хамгийн өндөр тоо болжээ.
👶 Тэдгээрээс:
▪️ 261 мянга нь гэрийн ажлаа хариуцдаг
▪️ 13 мянга нь хүүхдээ асрах үндсэн үүрэгтэй байна.
👩👧👦 Хэдийгээр гэрийн эзэгтэй эмэгтэйчүүдийн тоо 6.5 сая хэвээр байгаа ч энэ нь мөн хамгийн бага түвшинд хүрчээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд гэр бүлийн үүрэгт илүү идэвхтэй оролцож, уламжлалт “эрэгтэй нь ажил хийж, эмэгтэй нь гэрээ авч явна” гэсэн ойлголт аажмаар өөрчлөгдөж байгааг судалгааны дүн харуулж байна.
📌 Мөн өнгөрсөн жил Солонгосын төрийн албан хаагчдын дунд эцгийн хүүхэд асрах чөлөө авсан эрэгтэйчүүдийн тоо анх удаа эмэгтэйчүүдээс давжээ.
💬 Энэ нь Солонгост аавууд хүүхэд асрах, гэрийн ажилд оролцох хандлага эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна.