Өмнөд Солонгост охидыг хөвгүүдээс илүүд үзэх хандлага сүүлийн 30 жилийн хугацаанд бараг гурван дахин өссөн байна.
44 улс, 44,783 насанд хүрэгчдийг хамруулсан Gallup International судалгаагаар нийт оролцогчдын 65 хувь нь “хүүхдийн хүйс хамаагүй” гэж хариулсан бол 16 хувь нь хүү, 15 хувь нь охиныг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин Өмнөд Солонгост 56 хувь нь хүйс хамаагүй гэсэн бол энэ нь дэлхийн дунджаас арай бага үзүүлэлт юм. Гэхдээ 28 хувь нь охиныг, харин 15 хувь нь хүүг илүүд үзсэн нь охиныг сонгох хандлага илүү давамгай байгааг харууллаа. Энэ нь 1992 оны судалгаатай харьцуулахад томоохон өөрчлөлт бөгөөд тухайн үед 58 хувь нь хүүг, ердөө 10 хувь нь охиныг илүүд үзэж байсан юм.
Насны ангиллаар харвал 20-иос 50 насныхны дунд охиныг илүүд үзэх хандлага давамгайлсан бол 60-аас дээш насныхны дунд хүү (23%) болон охин (20%)-ыг илүүд үзэх үзүүлэлтүүд бараг адилхан байжээ.