Өмнөд Солонгост хоёр орлоготой айл дээд хэмжээнд хүрэв

Өмнөд Солонгост хүүхэдтэй айлын ихэнх нь хоёр орлоготой болж байна.
👩‍👩‍👧‍👦 18 хүртэлх насны хүүхэдтэй гэрлэсэн өрхийн 58.5% нь эхнэр, нөхөр хоёулаа ажилтай болж, 2015 оноос 11.3%-иар өсжээ. Ялангуяа 6 хүртэлх насны хүүхэдтэй айлын тал гаруй нь (53.2%) хоёр орлоготой болсон нь түүхэн дээд түвшин юм.
👩‍💼 Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин тогтвортой нэмэгдэж, 30 орчим насны эмэгтэйчүүдийн дунд ажил эрхлэлт бараг 14%-иар өсөв.
👨‍🍼 Эрчүүд ч хүүхэд асрахад идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил 42,000 эрэгтэй хүүхэд асрах чөлөө авч, энэ тоо анх удаа 40 мянга давлаа.
Эдийн засгийн дарамт, төрөлтийн бууралтаас шалтгаалан хосууд хоёр орлогыг илүү чухалчлах болсон нь нийгмийн томоохон өөрчлөлтийн илрэл гэж судлаачид онцолж байна.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй