Сөүл метроны тасалбарын автоматууд карт, ухаалаг гар утсаар төлбөрийг хүлээн авна

Сөүл хотын захиргаа мэдэгдсэнээр метроны буудлын тасалбарын автоматууд 16 жилийн дараа анх удаа шинэчлэгдэж, кредит карт болон ухаалаг гар утсаар төлбөр хийх боломжтой боллоо.
📍 Туршилтын ажиллагаа энэ бямба гарагаас эхлэн Сөүл хотын төвийн 25 буудалд хэрэгжих бөгөөд жилийн эцэс гэхэд 1–8 дугаар шугамын нийт 273 буудалд 440 шинэ автомат суурилуулах юм.
💳 Шинэ төхөөрөмжөөр дамжуулан нэг удаагийн тасалбар, Tmoney карт болон нийтийн тээврээр хязгааргүй зорчих “Climate Card”-ыг картаар цэнэглэх боломжтой. Мөн Kakao Pay, Naver Pay, Toss Pay зэрэг гар утасны төлбөрийн системүүдийг энэ онд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй