Arrival Card гэж юу вэ?
Гадаад иргэд БНСУ-д нэвтрэхдээ заавал бөглөх бичиг баримт.
Онгоцонд эсвэл нисэх буудлын “Бичиг баримт бөглөх” хэсэгт авах боломжтой.
Англи болон Солонгос хэлээр бөглөнө.
Хилийн байцаагч хаяг болон утасны дугаарыг шалгаж, баталгаажуулах боломжтой.
Зочид буудалд байрлах бол урьдчилгаа төлбөрөө төлж, захиалгаа баталгаажуулсан байх хэрэгтэй.
Өөрийн, зочид буудлын эсвэл БНСУ-д буй танил / төрөл садны дугаар.
Визийн хүсэлтэнд өгсөн дугаар болон Arrival Card-т бичсэн дугаар зөрөхгүй байх.
Хилийн шалган нэвтрүүлэх үед утасны эзэнтэй холбогдох боломжтой байх.
Аялал жуулчлал (Tourism)
Ажил хэрэг / бизнес (Business)
Зочлох (Visiting)
Хөдөлмөр эрхлэлт (Employment)
Бусад
Зорилго визийн статустайгаа нийцсэн байх шаардлагатай.
Визийн дагуу шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах нь зүйтэй. Энгийнээр хэлбэл, Arrival Card-т бичсэн мэдээлэл виз болон бодит байдлын дагуу үнэн зөв, тодорхой байх нь хилийн шалган нэвтрүүлэхэд асуудалгүй орох гол түлхүүр юм.