Бага, дунд, ахлах сургуулийн сурагчид хичээл дээр гар утсаа ашиглахыг 2026 оны 3-р сарын 1-нээс эхлэн хориглоно

БНСУ-ын Үндэсний Ассамблей шинэ хууль баталж сургалтын зориулалттай эсвэл яаралтай үед зөвшөөрөлтэйгөөр ашиглах тохиолдолд л гар утас хэрэглэхийг зөвшөөрнө.
Санал хураалтад оролцсон 163 гишүүний 115 нь дэмжиж, 31 нь эсэргүүцэж, 17 нь түдгэлзжээ.
Боловсролын яамны үзэж буйгаар энэ өөрчлөлт нь сурагчдын сурах эрх, багш нарын заах боломжийг хамгаалах зорилготой.
➡️ Нэг ёсондоо, ирэх оноос Солонгосын бүх сургуулийн хичээл дээр сурагчид утсаа хэрэглэхгүй, зөвхөн багшийн зөвшөөрөлтэй, хэрэгцээтэй үед л ашиглаж болох болж байна.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй