Сөүл хот дэлхийн Gen Z болон Millennial жуулчдын хамгийн дуртай хотоор дахин шалгарлаа

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дэлхий даяарх 25-40 насныхны хамгийн дуртай аяллын чиглэлээр дөрөв дэх жилдээ тэргүүлжээ.
Энэхүү үр дүнг АНУ-ын Trazee Travel аяллын хэвлэлээс зохион байгуулсан 2025 Trazees Awards-ын санал хураалтаар тодруулсан бөгөөд нийт 804,482 хүн оролцсон байна.
📌 Эхний дөрөвт шалгарсан хотууд:
Сөүл (Өмнөд Солонгос)
Дублин (Ирланд)
Хонг Конг
Лондон (Их Британи)
Сөүл хотын нэр хүнд жилээс жилд өсөхөд дэлхий даяар түгэж буй солонгос соёл, К-поп, кино урлагийн нөлөө, уламжлалт болон орчин үеийн хослол, ухаалаг аялал жуулчлалын дэд бүтэц зэрэг нь голлон нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Сөүлийн аялал жуулчлалын байгууллага “Gen Z болон Millennial жуулчдад зориулсан загварлаг, бүрэн оролцоотой аяллын туршлага бий болгох, олон улсын хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулах чадавхаа улам бэхжүүлэх”-ээр төлөвлөж байна.
Сөүл хот энэ онд хэд хэдэн амжилт давхар гаргасан. Жишээлбэл:
Tripadvisor-оос “ганцаарчилсан аялагчдын хамгийн тохиромжтой хот”-оор (2025.02)
Global Traveler-оос “олон улсын уулзалт, урамшууллын арга хэмжээ, хурал, үзэсгэлэнд хамгийн шилдэг хот”-оор 10 дахь жилдээ (2024.12) тус тус шалгарсан.
Олон улсын холбоодын холбоо (UIA)-ны жагсаалтад Ази тивд 1-т, дэлхийд 3-т (2025.07) эрэмбэлэгдсэн байна.
👉 Сөүл аялал, бизнес, соёл урлагийг хослуулсан дэлхийн хамгийн сонирхолтой хотуудын нэг гэдгээ дахин нотоллоо.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй