Гадаадын бизнес эрхлэгчид “Шар дугтуйн хууль”-ийг шүүмжилж, хөрөнгө оруулалт буурахыг анхааруулав

Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн хэлэлцэж буй хөдөлмөрчдийг дэмжих “Шар дугтуйн хууль” гадаадын хөрөнгө оруулагчид болон бизнесийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.
Хуулийн гол агуулга:
🔵Гэрээт болон гадны ажлын байртай ажилчдыг “ажл олгогч”-той шууд хэлэлцээ хийх эрхтэй болгох
🔵Ажил хаялтаас учирсан хохирлын төлөө үйлдвэрчний эвлэлд хариуцлага тооцохыг хязгаарлах
🔵Ажлын байрны хэлэлцээрээс зайлсхийсэн удирдлагад хуулийн хариуцлага хүлээлгэх
Гол шүүмжлэлүүд:
🔵Америкийн Худалдааны Танхим (AMCHAM): “Энэ хууль нь АНУ-ын компаниудын ирээдүйн хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй”
🔵Европын Худалдааны Танхим: “Хариуцлагын цар хүрээ тодорхойгүй бөгөөд компаниуд хууль эрх зүйн эрсдэлд орох магадлалтай”
🔵Бизнесийн холбоод: Солонгосын автомашин, хөлөг онгоц, барилгын салбарууд гүнзгий хямралд орох аюултай гэж үзэж байна
Засгийн газрын байр суурь:
Хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн: “Энэхүү хууль нь олон улсын стандарттай нийцэж буй бөгөөд том, жижиг аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг тэнцвэржүүлж, хөдөлмөрийн зах зээлийн тэгш бус байдлыг арилгах зорилготой.”
Цаашдын төлөв:
Хуулийн төсөл 8-р сарын 4-нд санал хураалтад орох магадлалтай ч сөрөг хүчин уг үйл явцыг гацаахын тулд фибилустер хийхээ мэдэгдсэн.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй