Хар тамхи илрүүлэлт 9 дахин өсч, дээд түвшинд хүрчээ — Гаалийн газар

БНСУ-ын гаалийн байгууллагын мэдээлснээр энэ оны эхний хагас жилд илрүүлсэн хар тамхины хэмжээ өмнөх жилээс ес дахин өсч, зургаан сарын доторх дээд түвшинд хүрсэн байна.
2025 оны 1–6 дугаар сарын хугацаанд гаалийнхан нийт 617 хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогыг илрүүлж, нийт 2,680 кг хууль бус бодис хураан авсан гэж Солонгосын Гаалийн алба (Korea Customs Service) мягмар гарагт мэдээлэв.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс хэргүүдийн тоо 70 хувиар өссөн, хураагдсан бодисын хэмжээ 9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Гаалийн байгууллагын тооцоолсноор, энэ хугацаанд илрүүлсэн хар тамхи 90 сая хүнд нэгэн зэрэг хэрэглэх тунтай тэнцэж байна.
Мөн гаалийнхан энэ өдөр Сөүл хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хөлний углааш, чихмэл тоглоом, дарсны сав, амттан зэргийг ашиглан хар тамхи нэвтрүүлэх оролдлогуудыг танилцуулж, эдгээр эд зүйлсийг олон нийтэд үзүүлжээ.
Зарим илрүүлсэн тохиолдлууд:
🔴Чихмэл тоглоом дотор нуусан бодисууд
🔴Дарсны саванд шингэн байдлаар нуусан мансууруулах бодис (X-ray-аар илрүүлсэн)
🔴Углаашны улны ар хэсэгт далдалсан хар тамхи
🔴Амттаны савлагаанд далдалсан бодисууд
Эдгээр тохиолдлууд нь олон улсын хар тамхины бүлэглэлүүд АНУ-ын хилийн хяналт чангарсантай холбоотойгоор Ази тивийг чиглэж эхэлснийг илтгэж байна.
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй