Skip to content
info@mkor.mn
010-4181-7096
976-9665-0493
Facebook
Youtube
Эхлэл
Mэдээ, мэдээлэл
Холбогдох
Эхлэл
Mэдээ, мэдээлэл
Холбогдох
Солонгос даяар хүчтэй салхи шуурч, барилга байгууламж эвдэрч, цахилгаан тасрав
April 13, 2025
Өчигдөр буюу Ням гарагт Өмнөд Солонгос даяар хүчтэй салхи шуурч, хэд хэдэн газар барилгын байгууламж сүйдэх, цахилгаан тасрах зэрэг ноцтой хохирлууд гарлаа.
Кёнгги мужид салхины хурд 22.9 м/с хүрч, Сувон хотын зугаа цэнгэлийн бүсэд самбар унаж автомашин дээр унасан бөгөөд мөн Сувон өртөөний ойролцоох хана нурснаас шатаар явж байсан хэсэг хүн аюулд орох дөхсөн байна. Аз болоход хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй.
Улсан хотод хаягдсан үйлдвэрийн дээвэр хийсч ойролцоох цахилгаан дамжуулах тулгуур баганад мөргөснөөр 50 орчим айл өрхийн цахилгаан тасарсан байна.
Харин Сөүл хотын хойд хэсэгт орших Үйжонбу хотод модны мөчир унаснаас 800 гаруй айл цахилгаангүй болсон талаар мэдээлжээ.
Жэжү арал болон бусад бүс нутгуудад өнгөрсөн шөнө дуустал хүчтэй салхи үргэлжилсэн ба зарим газарт 20-25 м/с хурдтай салхи үргэлжлэх төлөвтэй байна.
Иргэд гадагшаа гарахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна!
Хуваалцах
Жиргэх
Нүүр хуудас руу очих
Нүүр хуудас руу очих
Search
"MKOR FAMILY" -д нэгдээрэй