Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд төрийн аудит чухал үүрэгтэй

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Үндэсний аудитын газар хамтран “Азийн хөгжлийн банкны төслүүдийн санхүүгийн тайлагнал ба аудит” сэдэвт арга хэмжээг өнөөдөр (2026.10.14) зохион байгууллаа. Монгол Улсад АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг үнэлэх, санхүүгийн тайлагналын үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулахад Төрийн аудитын байгууллага чухал үүрэгтэй. Аудитыг олон улсын стандарт, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэх нь төслийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахын зэрэгцээ санхүүжилтийн зарцуулалтад итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой байдаг. uploaded pictureТиймээс өнөөдрийн арга хэмжээгээр АХБ-ны төслийн санхүүгийн удирдлагын үндэс, аудитад тавигдах шаардлага, ҮАГ-аас тус банкны төслүүдийн хэрэгжилтэд хийх аудитын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, мэдээлэл, туршлага солилцов. АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг энэ үеэр найдвартай, үнэн зөв аудитын тайлан нь тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнтэй хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Харин Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Өнөөдрийн арга хэмжээ нь төслийн санхүүгийн удирдлага, санхүүгийн аудитад тавигдах шаардлагын талаар нэгдмэл ойлголт бий болгож, сайн туршлагаа харилцан хуваалцах ач холбогдолтой” гэлээ.uploaded picture

Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй