Өмнөд Солонгосын Зүүн өмнөд бүс нутагт ой хээрийн түймрийн талаархи шинэчлэгдсэн мэдээллүүд:

🛑4 хүн амь үрэгдэж, 6 хүн гэмтэж, 1500 гаруй хүн түр хоргодох байранд шилжжээ.
🛑4600 гаруй га газар шатсан бөгөөд 390 гаруй хүн гэр оронгүй болсон.
🛑Онцгой байдлын албаныхан галыг хяналтдаа авахыг хичээж байгаа ч хүчтэй салхи, хуурай уур амьсгал түймэр унтраах ажлыг хүндрүүлж байна.
🛑 Түймэр 50-70%-ийн хяналтад орсон ч, бүрэн унтраахаар онцгой байдлынхан ажиллаж байна.
🛑Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан-мок түймэрт өртсөн бүс нутгуудад 2.6 тэрбум вон (177.4 сая ам.доллар) тусламж үзүүлэхээ мэдэгдэв.
🛑 Ирэх өдрүүдэд хуурайшилт, хүчтэй салхи үргэлжлэх төлөвтэй байгаа тул албаныхан түймрийг бүрэн унтраахаар яаралтай арга хэмжээ авч байна.
Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутагт хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас олон түймэр дэгдэж, онцгой байдлын албаныхан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг Монголчууддаа анхааруулж байна.

Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй