Сөүл хотод хутгатай халдлага гарч, нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ

СӨҮЛ — Сөүл хотын хойд хэсэгт байрлах Миа өртөөний ойролцоох хүнсний дэлгүүрт нэгэн эр хутгатай дайрч, хоёр эмэгтэйг шархдуулсны улмаас нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг мягмар гарагт гарлаа.
30 орчим насны сэжигтэн тухайн дэлгүүр дотор хутга бүхий багцыг задлан, 18:20 цагийн орчим хоёр эмэгтэй рүү дайрсан гэж цагдаагийн газар мэдээлэв.
🧍‍♀️ Хохирогчдын нэг нь 60 гаруй насны эмэгтэй бөгөөд зүрхний ажиллагаагүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн ч эмч нарын оролдлого үр дүнд хүрээгүй байна.
🧍‍♀️ Нөгөө эмэгтэй нь 40 гаруй настай бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа ба амь насанд нь аюулгүй гэж мэдэгдэв.
Сэжигтнийг хэрэг гарснаас удалгүй саатуулсан ба одоогоор мөрдөн байцаалт явагдаж байна. Цагдаагийн мэдээлснээр, сэжигтэн болон хохирогчид бие биетэйгээ танил бус байсан ба халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Сэжигтэн халдлагын үеэр эмнэлгийн халаадтай байсан тухай гэрчүүд мэдээлжээ.

Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй