Skip to content
info@mkor.mn
010-4181-7096
976-9665-0493
Facebook
Youtube
Эхлэл
Mэдээ, мэдээлэл
Холбогдох
Эхлэл
Mэдээ, мэдээлэл
Холбогдох
Солонгос улс гадаад хүүхдүүдийн сурах эрхийг баталгаажуулж, насанд хүрсэн хойно нь ажиллаж, амьдрах боломжийг нээлээ!
March 21, 2025
No Comments
Солонгосын Хууль зүйн яам 2025.3.20-ны өдөр албан ёсны мэдэгдэл гаргаж, гадаад иргэншилтэй хүүхдүүдийн боловсрол, цаашдын ажиллаж, амьдрах эрхийг хамгаалах шинэчлэл хийснээ зарлалаа.
Гол өөрчлөлтүүд:
Солонгост төрж, өсөж, суурь боловсрол эзэмшсэн хүүхдүүд дээд сургуульд ороогүй ч насанд хүрсний дараа ажиллах, оршин суух виз авах боломжтой боллоо.
Солонгосын ЕБС-д 6-аас дээш жил сурсан хүүхдүүдийн “суралцах эрхийг хангах” визийн хугацааг 3 жилээр сунгаж, 2028.03.31 хүртэл хүчинтэй болгожээ.
Насанд хүрсэн хүүхдүүдийн визний нөхцөл:
18-24 настай байх.
18 хүрээгүй бол Солонгост 7 жилээс дээш хугацаагаар амьдарсан байх.
Бага, дунд, ахлах сургуулийг төгссөн байх.
Эдгээр нөхцөлийг хангаж буй хүүхдүүд дараах визүүдийг авах боломжтой:
E7-Y – Ажиллах эрхтэй виз.
D10 – Ажил хайх виз.
F-2R – Хүн ам буурч буй орон нутагт 4 жилээс дээш хугацаанд ажиллаж, амьдарвал оршин суух эрхтэй виз.
Хүүхдийн сурах эрхийг хамгаалах нэмэлт дэмжлэгүүд:
D4 виз – Гадаад хүүхдүүдэд сурах виз.
G1 виз – Асран хамгаалагч болсон эцэг, эхэд олгох дагалдах виз.
Эцэг эх нь ХЗЯ-ны “Нийгмийн нэгдсэн хөтөлбөр”-т хамрагдан ажиллах эрхтэй болно!
Хууль зөрчсөн эцэг эхэд үзүүлэх хөнгөлөлт:
Торгуулийн 70%-ийг хөнгөлөх.
Боломжгүй тохиолдолд төлбөрийн асуудлыг харгалзан үзэх.
Мөн бага насны дүү нар нь 6 жил сураагүй байсан ч G1 виз авах боломжтой боллоо.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт 2,713 хүнд энэ визийг олгожээ.
Үүнээс:
Хүүхэд – 1,205
Эцэг эх – 1,508
Хүүхдүүдийн ангилал:
Бага сургууль – 926
Дунд сургууль – 154
Ахлах сургууль – 105
Төгсөгч – 20
Ким Сог Ү (ХЗЯ-ны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч) 3/21-с эхлэн шинэ визийг авсан сурагчдын сургуулиар зочилж, багш, сурагчидтай уулзан, бодит нөхцөл байдалтай танилцах төлөвлөгөөтэй байна.
Энэ шинэчлэл нь олон гадаад хүүхдийн ирээдүйг хамгаалж, Солонгос улсад ажиллаж, амьдрах боломжийг илүү нээлттэй болгож буй томоохон алхам боллоо!
Хуваалцах
Жиргэх
Нүүр хуудас руу очих
Нүүр хуудас руу очих
Search
"MKOR FAMILY" -д нэгдээрэй