Солонгост тамхины борлуулалт хоёр жил дараалан буурчээ

🗓️ 2024 онд нийт 3.53 тэрбум боодол (20 ширхэгтэй) тамхи борлуулагдсан нь өмнөх оноос 2.2%-иар буурсан үзүүлэлт боллоо гэж Солонгосын Сангийн яам мэдээлэв.
📉 Уламжлалт тамхины борлуулалт 4.3%-иар буурч, 2.87 тэрбум боодол болсон нь 4 дэх жилдээ дараалан буурч буй үзүүлэлт юм.
📈 Харин халааж хэрэглэдэг электрон тамхи (heat-not-burn) 8.3%-иар өсөж, 660 сая боодол хүрчээ.
📊 Цахим тамхины эзлэх хувь:
2017 онд: 2.2%
2019 онд: 10.5%
2021 онд: 12.4%
2024 онд: 18.4%
🚭 2021 оны байдлаар 19 ба түүнээс дээш насны Солонгос эрчүүдийн тамхи татах хувь хэмжээ түүхэн доод түвшинд хүрч 19.3% болсон байна.
🛍️ Мэдээлэлд дурдсанаар, татваргүй (duty-free) тамхийг багтаасан нийт борлуулалт мөн 1.7%-иар буурсан байна.

Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй