Монгол залуус Өмнөд Солонгосын ойн түймэрт нэрвэгдэгсдэд тусаллаа

2025 оны 4-р сарын 5-ны өдөр Сөүл хот дахь Гадаадын оршин суугчдын төвөөс зохион байгуулсан сайн дурын аянд БНСУ-д амьдарч буй Монгол, Узбекистан, АНУ, Япон, Филиппин, Энэтхэг, Перу, Мексик, Балба, Камбож зэрэг орны иргэд нэгдэн оролцжээ.
Тэд Андон хот орчмын ойн түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх, гамшгийн дараах нөхөн сэргээлтийн ажилд оролцсон байна. Уг сайн дурын ажилд БНСУ-д ажиллаж, амьдарч буй 10 гаруй монгол залуус идэвхтэй оролцсон нь онцлог байв.
📍 Түймрийн нөхцөл байдал:
Сүүлийн байдлаар Өмнөд Солонгост болсон ойн болон хээрийн түймрийн улмаас:
🕯 31 хүн амь үрэгдэж,
🤕 75 хүн гэмтэж бэртсэн байна.
🏚 6922 барилга байгууламж (үүнд 4115 орон сууц, 7 сүм хийд, 986 төрлийн барилга) эвдэрч сүйджээ.
🌲 48238 га ойн талбай шатсан байна.
🏠 1997 өрх, 3307 хүн гэр оронгүй болж, Кёнбүк болон Кённам мужийн 115 хоргодох байранд түр амьдарч байна.
🌍 Монгол залуусын энэхүү хандив, тусламжийн ажил нь олон улсын сайн дурын үйлсийн жишиг болж, гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хариуцлага, эв нэгдлийг илтгэж байна.
_________________________________________
📦 Солонгосын бүх онлайн шопуудаас Солонгос үнээр нь хүссэн бараагаа захиалаарай! 🇰🇷
💯 Koreabox.mn – Солонгос үнээр нь шууд таны гарт! 💯

Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй