Монголын нэрийг Дэлхийд мандуулсан ээж, хүү хоёр

Монгол Улсын хилийн цэргийн тусгайгийн бэлтгэл офицер, спортын мастер Х.Баттүшиг Тайваньд болсон Дэлхийн мастеруудын спортын X наадамд (World Masters Games 2025) түүхэн амжилт гаргаж, эх орондоо анхны алтан медаль авчирлаа.

Тэрбээр 40–44 насны ангилалд хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөл болох 10 төрөлт (декатлон)-д хүч үзэж, Монголын түүхэнд анх удаа олон улсын тавцангаас алтан медаль хүртлээ. Мөн уртын харайлтын төрөлд 27 тамирчинтай өрсөлдөн хүрэл медаль хүртсэн байна.

🏃 Х.Баттүшиг нь бусад монгол залуусын адил өглөөнөөс орой болтол Солонгост ИСА хийдэг ч мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүүлийн хоёр жил тасралтгүй бэлтгэл хийж, зорилгодоо хүрч чадсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлжээ.

✨ Түүний ээж Э.Хүүхнээ ч мөн адил гайхамшигтай амжилт үзүүлж:

  • Уртын харайлт – Мөнгө

  • Өндрийн харайлт – Мөнгө

  • Дүүгэр (Triple Jump) – Хүрэл

  • 4х100 метрийн буухиа гүйлт – Мөнгө медаль
    тус тус хүртжээ.

🗓 2025 оны 5-р сарын 17–30-ны хооронд Тайванийн Тайпэй болон Шинэ Тайпэй хотуудад болсон энэхүү наадамд 108 орны 25,000 гаруй тамирчин оролцсон бөгөөд дэлхийн олон орны тамирчид онцгой амжилт үзүүлсэн байна. Жишээлбэл:

  • 105 настай Тайландын тамирчин 4 алтан медаль хүртсэн

  • Энэтхэгийн хүүхдийн эмч хоёр медаль хүртсэн

  • Индонезийн нэртэй бадминтоны тамирчид 50-аас дээш насны хосын төрөлд хүрэл медаль хүртсэн гэх мэт.

🇲🇳 Харин Монгол Улсаас:

  • Гавьяат тамирчин Раднаа гуай

  • Ээж, хүү хоёр тамирчин Э.Хүүхнээ, Х.Баттүшиг нар
    төрөл бүрт оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.

🥇 Монголын нэрийг дэлхийн тавцанд мандуулсан ээж, хүү хоёрт гүн талархал илэрхийлж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье!

Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй